Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багийн ИНХ-ууд болов.

2014-10-29

2014.10-18-20 ны  өдрүүдийн Багуудын хурлаар Багийн иргэдийн нийтийн хурал, Тэргүүлэгчдийн ажлын тайлан , Багийн Засаг даргын ажлын тайлан,  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл,  хуц ухна,  маллах малчинг сонгох  2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга  эрэмбэлэх, сумын 90 жилийн  ойн хандив хөрөнгийн зарцуулалтын  тайлан  зэрэг асуудлуудыг  хэлэлцлээ.  Баянбулаг  1-р багаас 49 хүн, Баян-Улаан багаас 93 хүн, Чандмань овоо багаас 39 хүн,  Залаа-овоо багаас 63 хүн, тус тус багийн хуралдаа  идэвхтэй оролцлоо.  Багуудын хурлаас хуц, ухна маллах малчинаар  Б.Нармандах,  Д.Нансалмаа  /1-р баг / ,  Г.Энхбаатар  /2-р баг /  А.Ганболд, Л.Баярсайхан / 3-р баг /  О.Булган  / 4-р баг /  нар багийн иргэдийн нийтийн хуралд оролцогчдын  дийлэнх  олонхийн саналаар  сонгогдон дэмжлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%