Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хүүхдийн сайн сайхны төлөө - Бидний оролцоо эцэг, эх"-ийн зөвлөгөөн зохион байгуулав

2015-03-09

       Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалалыг сайжруулах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх нийгмийн амьдралд бүрэн оролцуулах, хүүхэд бүрийн тэгш сурч хөгжих, өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоог дээшлүүлэх зорилгоор "Хүүхдийн сайн сайхны төлөө - Бидний оролцоо эцэг, эх"-ийн анхдугаар зөвлөгөөнийг сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, Цагдаагийн хэсэг хамтран зохион байгууллаа.
     Зөвлөгөөнийг нээж  сумын ИТХ-ын дарга М.Давхарбаяр үг хэллээ. Сургуулийн захирал О.Дашдаваа "Хүүхдийн эрх ба сургалтын орчин",  Нийгмийн хөгжлийн ажилтан Л.Энхсайхан "Эцэг эхчүүдийн манлайлал, үлгэрлэн дагуулах", Сургалтын менежер Л.Алгаа "Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн сурч, хөгжиж буй үйл ажиллагаа"-ны тухай,  Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Л.Оюунтуяа Эцэг эхийн зөвлөлөөс 2014 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах зэрэг илтгэл тавьж, мэдээлэл хийлээ. Энэ зөвлөгөөнөөр сумын Засаг дарга Э.Мөнхбаяр "Хүүхдийн сайн сайхны төлөө бодит ажил өрнүүлье" асуудлыг дэвшүүлж 2014 онд төрсөн 45 хүүхдэд хүндэтгэл үзүүлж "Загийн хөгжил" ТББ-аас  хүүхэд тус бүрт 100000 төгрөгийн "Боловсрол хадгаламж"-ийг нээж гардууллаа.
       Зөвлөгөөнд оролцогчид Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, эцэг эхчүүдэд хандаж хүүхдийн эрхийг хүндлэн дээдлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах,гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ээлтэй орчин бий болгох уриалгыг гарган баталлаа. Мөн сургуулийн багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгүүд гарсанд эцэг эхчүүд тааламжтай байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%