Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шагайн холбооны тайланг хэлэлцэв.

2015-03-17

     Сумын ИТХ-ын 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ТББ-уудын тайланг хэлэлцэж эхэллээ. 2014.03.12-ны өдөр "Хүрэн бэлчир" шагнайн холбооны тайланг хэлэлцлээ.
     Үндэсний уламжилалт шагайн харвааг хөгжүүлэх "Хүрэн бэлчир" шагайн холбоо 2012 онд үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш нэлээд ажлыг зохион байгуулсан байна. Үүнд: Ахмад харваач Т.Жуухаан, МУ-ын дэд мэргэн Ш.Мөнх-Од нарын нэрэмжит хангайн бүсийн тэмцээн, Улсын хэмжээний Хүрэн бэлчирийн шагайн тойром, Ахмад харваач Б.Баасан, Н.Орхонтамир нарын нэрэмжит тэмцээн зэрэг тэмцээнүүдийг уламжлал болгон явуулж залуу үедээ уламжилалт тоглоом наадгайг сурталчилж, хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэнээр 2014 онд МУ-ын хүндэт харваачаар Б.Баасан, Д.Батжаргал, Н.Орхонтамир,  МУ-ын дэд мэргэн, Баянхонгор аймгийн 2014 оны шилдэг залуу харваачаар Ш.Мөнх-Од, сумын "Алтан цом"-ын эзэнээр М.Баярсайхан нар шагнагдсан байна.
                                                        Харваачдын маань хараа хурц, оноо мэргэн байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%