Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

.Сахилга хариуцлагын зөвлөлгөөн зохион байгуулав.

2015-04-02

        Сумын нийт төрийн албан хаагчдын дунд "Сахилга хариуцлагын зөвлөлгөөн"-ийг 2015.03.27-ны өдөр зохион байгуулав. зөвлөлгөөнийг Засаг дарга Э.Мөнхбаяр нээж үг хэллээ. Зөвлөлгөөнд ИТХ-ын дарга М.Давхарбаяр "Сахилга хариуцлагын өнөөгийн байдал, цаашидын зорилт" илтгэл тавьж, Сургуулийн захирал О.Дашдаваа, Эрүүл мэндийн төвийн дарга Д.Өлзийсайхан, Цэцэрлэгийн багш О.Өлзийсайхан, Соёлын төвийн эрхлэгч Н.Орхонтамир нар зөвлөгөөн угтаж хийсэн ажлын тайлангаа, Санхүүгийн албаны дарга Д.Дуламсүрэн "Төсвийн ил тод байдлыг хангахад баримтлах чиглэл", Архив бичиг хэргийн эрхлэгч М.Батцэцэг "Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын явц, үр дүн", Засаг даргын орлогч С.Эрдэнээ "Байгууллагын эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилт үр дүн, 2014 оны сахилга хариуцлагын зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн биелэлт", Тамгын газрын дарга Д.Гантуул "Төрийн албаны стандарт хангалт, өнөөгийн байдал"-ын талаар сонсгол, мэдээлэл хийлээ. Зөвлөлгөөнд оролцогчид Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын талаар асуулт асууж, санал шүүмжлэл өрнөж, зөвлөгөөний төгсгөлд сумын Засаг дарга Э.Мөнхбаяр зөвлөгөөнийг дүгнэж үг хэлж, Зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийг баталлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%