Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Авто машины дуудлага худалдаа болно.

2015-05-06

     Заг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1996 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд ашиглалтад орсон 61-65 БНА улсын дугаартай MMS PAJERO маркын суудлын авто машиныг нээлттэй дуудлагаар худалдана.
Дуудлага худалдаа: 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт Иргэний танхимд болно.
Дуудлага худалдаанд оролцох эрх: Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж дэнчингээ зохих журмын дагуу тавьсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцох эрхтэй.
Дуудлага худалдаанд оролцох эрх олж авах: Дуудлага худалдаанд оролцогч 2015 оны 05 сарын 19-ний 18.00 цагаас өмнө зохион байгуулах комисст бүртгүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцогч 20000 төгрөгийн хураамж, ажиглагч, сонирхогчоор оролцогч 3000 төгрөгийн хураамж төлнө. /эргэн олгогдохгүй/
Худалдах доод үнэ: 800 000 төгрөг
Үнэ хаялцах интерваль: доод интерваль нь 100 000 төгрөг, дээд интерваль нь 200 000 төгрөг байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын дэнчингийн хэмжээ:
1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээний үнийн дүнгийн 3/1 буюу 240 000 төгрөг зохион байгуулах комисст хүлээлгэн өгнө.
2.Дэнчинг бэлэн мөнгөөр тавихдаа дуудлага худалдаа явагдахаас 2-оос доошгүй цагийн өмнө гүйцэтгэсэн байна.
3. Дуудлага худалдаанд ялсан бол дуудлага худалдаагаар хувьчилсан эд хөрөнгийн үнийн төлбөрт дэнчинг оруулна.
4. Дуудлага худалдаанд ялсан боловч худалдаж авсан үнийг /14 хоногийн/ хугацаанд төлөөгүйгээс уг машиныг худалдаж авах эрхээ алдсан бол дэнчинг буцааж олгохгүй орон нутгийн орлого болгоно.
5. Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон оролцогчд шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө.
6. Дуудлагын худалдаанд ялаагүй бол дэнчинг шимтгэлгүйгээр буцааж олгоно

                                                             ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБА
                                                              ЛАВЛАХ УТАС: 88600336

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%