Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Цагдаагийн хэсгийн ажлын тайланг авч хэлэлцэн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлыг "Дунд" гэж үнэлж, цаашид ажлаа сайжруулах, урьд оныхоо ажилд дүгнэлт хийх, хийсэн ажлаа тайланд дэлгэрэнгүй танилцуулах зэрэг ажил хэргийн зөвлөмжүүдийг өглөө.